UNLOCK Podcast

UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!
Education 

You Might Also Like


Episodes












September 19, 2023 10:00pm
#158 Atomic Habits
#158 Atomic Habits by James Clear Энэ удаагийн дугаартаа дадал зуршилын тухай номнуудын классикуудын нэг болох "Atomic Habits" номыг хүргэж байна. Жижиг дадал зуршилыг ѳдѳр болгон хэрэгжүүлсэнээр амьдралд том ѳѳрчлѳлт гардаг. Тэгвэл хэрхэн сайн дадал зуршилыг сурч, муу дадал зуршилаас холдож болох тухай энэ номонд 4 дадал зуршилын хуулиар тайлбарлах болно. Мѳн, энэ дугааарт сонсогчиддоо зориулсан онцгой бэлэгтэй байгаа. Ямар бэлэг болон бэлэгний Promo code-г дугаараа сонсоод олж аваарай. Өнөөдрийн ивээн тэтгэгч маань Enlighten буюу номын аудио хураангуй платформ байгаа юм. Enlighten нь шилдэг номуудын сэдэв санааг аудио хэлбэрээр 30 минутад хүргэдэг гэдгээрээ онцлогтой. Мөн хувь хүний хөгжил, түүх намтар, эдийн засаг зэрэг 13 төрлийн номуудаас өөрийн сонирхолын дагуу сонсох боломжтой. Хэрвээ та цагаа үр дүнтэй ашиглаж, үргэлж суралцахыг хүсдэг бол https://enlighten.mn линкээр Enlighten aппликэйшинийг татаад сонсоорой.










































































































February 08, 2019 9:00pm
#52 Creativity Inc.
#52 Creativity Inc. by Edwin Catmull Ээлжит дугаараараа бид бүтээлч санаа, гайхамшигт түүх, сэтгэл хөдлөлийн эх ундарга болсон хүүхэлдэйн киноны Pixar компаний үүсгэн байгуулагч Edwin Catmull-ын бичсэн Бүтээлч номыг тоймлон хүргэж байна. 20 жилийн хугацаанд, Pixar нь Toy Story, Wall E, Monsters, Inc., Finding Nemo, The Incredibles, Up, Coco, Inside Out зэрэг Box Office-ийн рекордыг олон удаа эвдсэн, 30 гаруй Оскарын шагнал цуглуулсан кинонуудаараа анимэйшн ертөнцийн өнгийг тодорхойлсоор ирсэн юм. Энэхүү номондоо зохиогч Пиксарын амжилтыг хэрхэн бий болгож өдийг хүртэл тууштай хадгалсаар ирсэн арга техникээ хуваалцахаас гадна, бүтээлч хувь хүн, лидер байхад юун дээр анхаарвал зохихыг олон талаас нь тайлбарласнаараа онцлог бүтээл болжээ. Уг ном нь өнгөрсөн жил монгол хэлээр орчуулагдсан бөгөөд, Unlock сонсогчдод 30% хямдралтай үнээр худалдан авах боломжийг олгосон United Business Publishing-ийн хамт олонд баярлалаа. Худалдан авах хаяг: Төв номын чанх хойд талд, Чандмань төв (Eagle TV-ийн байр) 401 тоот















July 13, 2018 10:00pm
#37 The Story of Stuff
37 The Story of Stuff by Annie Louise Leonard 2007 онд Annie Leonard гэх байгаль хамгааллын мэргэжилтэн эмэгтэй нэгэн 20 минутын бичлэг хийсэн нь маш их дуулиан тарьж 200 гаруй орны 12 гаруй сая хүнд хүрсэн байна. Энэхүү бичлэгээр өнөөгийн хэт хэрэглээний нийгэм нь эд зүйл үйлдвэрлэгдэж, хэрэглэгдэж, хаягдах шат дамжлагын явцад байгаль орчин төдийгүй, ажилчид, хэрэглэгчдийг ямар их хохироож байгаа талаар сэтгэл сэртхийлгэм баримтуудыг дэлгэсэн байдаг: https://www.youtube.com/watch?v=9GorqroigqM Тэгвэл энэ дугаараараа бид уг бичлэгийг илүү дэлгэрэнгүй тайлбарласан The Story of Stuff номыг танилцуулж байна. Байгаль экологидоо хөнөөлгүй, ядуу хүмүүсийн хөдөлмөрийг мөлжөөгүй, ядаж л өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд бид юунаас эхлэх хэрэгтэй вэ гэдэг талаар олон хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэх болно. Дугаарт дурдагдсан ахуйн хэрэглээ, гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг шалгах апп: https://www.thinkdirtyapp.com/, https://www.goodguide.com/about/mobile

June 29, 2018 10:00pm
#36 Man's Search for Meaning
#36 Man's Search for Meaning by Viktor E. Frankl Ээлжит дугаараа бид 20-р зууны уншигчдын амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн 10 номны нэгд бичигдэж, Дэлхий даяар 12 сая хувь хэвлэгдсэн "Man's Search for Meaning" номыг танилцуулж байна. Хүний амьдралын утга учир юу болох түүнийгээ тодорхойлох нь зовлон бэрхшээлийг тэсч гарахад, аз жаргалд хүрэхэд ямар чухал болохыг сэтгэл зүйч эмч Viktor E. Frankl өөрийнхөө 2-р дайны үеийн еврэй хүмүүсийн шоронд хоригдож байсан аймшигт 3 жилээрээ дамжуулан бидэнд хүргэхийг зорьжээ. Сэтгэлзүйн эмчилгээний томоохон арга зүй болох Logotherapy-гийн үндэслэгч тэрээр ямар ч бэрхшээл зовлон тохиолдсон амьд явахад утга учир байдгийг, мөн зорилго мөрөөдлийнхөө төлөө хүн юуг ч тэсч, өөрийгөө өөрчилж чаддагийг харуулсанаараа маш онцлог. Мөн дугаарынхаа төгсгөлд сонсогчдынхоо дуу хоолойг хүргэх болно. Санал сэтгэгдлээ ирүүлсэн Отгонцэцэг, Отгон, Болороо нартаа маш их баярлалаа.

June 15, 2018 11:00pm
#35 The Subtle Art of not giving a F***
АНУ-ын алдарт блогчин Марк Мэнсоны бичсэн “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам” хэмээх гайхалтай бүтээлийг энэ удаа танилцуулж байна. Энэхүү ном маань 2016 онд хэвлэгдсэнээс хойш 60 гаруй долоо хоног Нью-Йорк Таймсын шилдэг номын жагсаалтад зүй ёсоор орж байгаа бүтээл юм. Үндэслэлтэй бодит судалгаа болон залуус хоорондох ярианы хошигнолыг хослуулан бичсэн энэхүү бүтээл нь хүмүүс бид алдаа дутаглдлаа өөртөө хүлээн зөвшөөрснөөр бидний сэтгэлийг ямагт зовоож байдаг алдахаас айх айдас, эрсдэл, эргэлзээг даван туулах нь хэрхэн илүү хялбар байдгийг танд ойлгуулах болно. Хэдий энэхүү үйл явц бидэнд хүнд бэрх байх боловч хэрхэн амьдралд тохиолдох аливаа асуудалд уурлаж бухимдалгүй, зөвхөн утга учиртай, өөрт чухал зүйлсэд анхаарах хэрэгтэйг ойлгоно. Энэ бол тоомжиргүй амьдрах урлагийн ухаан юм.

June 01, 2018 9:59pm
#34 Contagious
#34 Contagious by Jonah Berger Ямар зүйл хүмүүсийн анхаарлыг илүү татаж амнаас ам дамжин яригддаг вэ. Ямар мэдээ нийтлэл хамгийн их шэйр хийгдэж, ямар youtube бичлэг хамгийн олон хүнд хүрч хурдан хит болдог юм бэ? Энэ асуултанд энэ удаагийн бидний уншиж танилцуулж буй "Contagious" ном нь энгийн бөгөөд ойлгомжтойгоор хариулах болно. Уг ном нь Америкийн Маркетингийн холбооноос 2014 оны шилдэг маркетингийн номоор шалгарсан New York Times-ийн бэстсэллэр бүтээл бөгөөд зөвхөн маркетинг-д сонирхолтой залуус төдийгүй, бусдад өөрийн санаа, дуу хоолойгоо сошиал медиагаар түгээхийг хүссэн хүн бүрт хэрэг болох ном юм. Дугаарынхаа төгсгөлд, сонсогчдынхоо санал бодол, бидний танилцуулсан номнуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж байгаа сонирхолтой яриаг хүргэх болно. Энэ дугаарт дуу хоолойгоо хуваалцсан Мандхай, Оргилбаяр, Чимгээ, Биндэр нартаа маш их баярлалаа. Хэрвээ та дараагийн дугааруудад дуу хоолойгоо хуваалцахыг хүсвэл 2 минутын ярианы файлаа бидний Facebook хуудасны мэссэнжерээр явуулаарай.










January 12, 2018 9:50pm
#24 The Industries of the future
Та бүхэндээ 2018 оны эхний дугаараар Барак Обама, Хиллари Клинтон нарын инновацийн зөвлөх хийж байсан Америкийн томоохон технологийн мэргэжилтэн Алэк Росс-ын бичсэн “Ирээдүйн технологийн салбарууд” гэсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Уг бүтээл нь биднийг болон ирээдүй хойч үеийг маань ямар ертөнц хүлээж буй, түүнд одооноос хэрхэн бэлдэж болох талаар чухал ойлголтуудийг өгөх болно. Зохиолч нь, Хиллари Клинтоныг төрийн нарийн бичгийн дарга хийж байх үед түүний албанд Дэлхийн 41 орноор аялж, технологийн сүүлийн үеийн дэвшилттэй танилцаж бодлого тодорхойлогчид болон гарааны бизнесийн манлайлагчидтай уулзаж байсан туршлагааcаа Дэлхий ирээдүйн 20 жилд хаашаа чиглэн хөгжих, ямар салбарууд аль улсуудад давамгайлах вэ гэдэг талаар бодитой том зураглалыг харуулахыг зорьсон ажээ.















August 03, 2017 6:20pm
#9 Brain Rules for baby
#9 Brain Rules for Baby Xүүхдээ хэрхэн аз жаргалтай, ухаантай, хүмүүжилтэй хүн болгож өсгөх вэ? Энэ асуултанд тархи судлаач биоинжинер Жон Медина Хүүхдийн тархиний хөгжил, сэтгэл зүйн талаарх олон арван жилийн алдартай судалгаанууд дээр үндэслэн энгийн ойлгомжтойгоор хариулах болно. Зөвхөн эцэг эхчүүдэд төдийгүй, хүүхэдгүй залуучууд ч гэсэн өөрийнхөө ямар хүмүүжлээр өссөнийг, тэр нь одоогийн чамайг хэрхэн бүтээснийг ойлгоход хэрэгтэй ном. Хүүхдийн ямар хүн болж төлөвших вэ гэдэг нь төрөлхийн эх эцгээс удамшиж авсан чанар 50%, хүмүүжлээс шалтгаалах нь 50% байдаг аж. Нэн ялангуяа 0-5 насны хүмүүжил хүүхдийн ирээдүйн ихэнх хэсгийг тодорохойлдог. Ажил, хүүхэд гэсээр ном унших завгүй гүйдэг эцэг эxчүүд маань энэхүү дугаарыг сонсож ном унших цагаа хэмнэхээс гадна, номны сайтаар ороод өөрийнхөө хүмүүжлийн арга барилыг 20 асуултаар шалгаад үзээрэй: http://www.brainrules.net/brain-rules-for-baby-parenting-quiz